Jury

Арван тавдугаар бүлэг. Зөрчлийн хэргийн талаархи шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль 141 дүгээр зүйл. Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-06-09
Мөрдөж эхэлсэн
2017-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-12

141.1.Энэ хуулийн 20.3-т заасан буцаах үндэслэл байхгүй бол ахлах шийдвэр гүйцэтгэгч гүйцэтгэх баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг нээж, зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол гарган зохих тойргийн шийдвэр гүйцэтгэгчид хуваарилна.

141.2.Хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоолын талаар шүүхэд гомдол гаргахгүй.

141.3.Зөрчлийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны харьяаллыг энэ хуулийн 22, 24 дүгээр зүйлд заасны дагуу тогтооно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.