Jury

Есдүгээр бүлэг. Онцгой байдлын байгууллага, түүний алба хаагчийн эрх зүйн байдал

Гамшгаас хамгаалах тухай хууль 48 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-02
Эх сурвалжаас татсан
2026-10-22

48.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагч Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан нийтлэг үүргээс гадна дараахь үүргийг хүлээнэ:

48.1.1.гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, эрэн хайх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг хэрэгжүүлэх, бэлэн байдлыг хангах, оролцох;

48.1.2.аюулгүй ажиллагааны дүрэм, журмыг чанд сахих, байгууллага, албан тушаалтан, иргэнд мэргэжлийн чиглэлээр зааварчилгаа өгч, туслалцаа үзүүлэх;

48.1.3.хариуцсан техник, тоног төхөөрөмж, тусгай зориулалтын хувцас, багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангах.

48.2.Онцгой байдлын байгууллагын удирдах албан тушаалтны шийдвэргүйгээр алба хаагчаар энэ хуулийн 44.1-д заасан чиг үүрэгт хамааралгүй ажил үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

48.3.Энэ хуулийн 48.2-т заасан албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ төлөө хариуцлага хүлээнэ.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.