Jury

Есдүгээр бүлэг. Онцгой байдлын байгууллага, түүний алба хаагчийн эрх зүйн байдал

Гамшгаас хамгаалах тухай хууль 49 дүгээр зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчид олгох тэтгэвэр, тэтгэмж

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-02
Эх сурвалжаас татсан
2026-10-22

49.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагч Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасны дагуу тэтгэвэр, тэтгэмж авна.

49.2.Гамшгаас хамгаалах улсын хяналтын байцаагч албан үүргээ гүйцэтгэж явахдаа хот, суурингийн дотор нийтийн тээврийн хэрэгслээр үнэгүй зорчино.

49.3.Онцгой байдлын байгууллагын алба хаагч албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан тохиолдолд 10 жилийн үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг тухайн алба хаагчийн сарын үндсэн цалингийн дунджаар тооцож түүний гэр бүлд нэг удаа олгоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.