Jury

Есдүгээр бүлэг. Онцгой байдлын байгууллага, түүний алба хаагчийн эрх зүйн байдал

Гамшгаас хамгаалах тухай хууль 46 дугаар зүйл. Онцгой байдлын байгууллагын алба хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-02-02
Эх сурвалжаас татсан
2026-10-22

46.1.Онцгой байдлын байгууллагын алба хаагч Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар баталсан дүрэмт хувцас, цэргийн цол хэрэглэнэ.

46.2.Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд даргад цэргийн дээд цол олгож болно.

/Энэ хэсэгт 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

46.3.Онцгой байдлын байгууллагын алба хаагчид цэргийн цол олгох журам болон дүрэмт хувцасны загварыг Монгол Улсын Ерөнхийлөгч, дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг Засгийн газар, хангалтын зааврыг Онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

46.4.Онцгой байдлын байгууллагад алба хаах журам, хувийн дугаар бүхий офицер, ахлагчийн таних тэмдгийн загвар, хэрэглэх журмыг онцгой байдлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

46.5.Онцгой байдлын байгууллагад цэргийн цолыг хэрэглэх, олгох, бууруулах, хураан авах, сэргээх харилцааг Цэргийн албаны тухай хуулийн 6 дугаар бүлэгт заасан журмын дагуу зохицуулна.

46.6.Онцгой байдлын байгууллагын дүрэмт хувцсыг иргэн, байгууллага, хуулийн этгээд хэрэглэхийг хориглоно.

/Энэ хэсгийг 2020 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Монгол Улсын Ерөнхийлөгч цахиагийн элбэгдорж

    ЗаалтЭх бичвэр

  3. Цэргийн дүрэмт хувцас, цол, ялгах тэмдгийн загварыг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.