1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдал, үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгаа, эрхийн хязгаарлалтыг тогтооход оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль нь 2016-09-01-нд батлагдсан, 11 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 3 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-06-05.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2016-09-01
- Мөрдөж эхэлсэн
- 2016-10-06
- Баталсан газар
- Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-22
- Албан ёсны нэр
- ЦЭРГИЙН АЛБА ХААГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ
Агуулга
11 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Цэргийн алба хаагчийн эрх, үүрэг
2 зүйлГуравдугаар бүлэг Цэргийн алба хаагчийн давуу эрх, эрхийн хязгаарлалт
2 зүйлДөрөвдүгээр бүлэг Цэргийн алба хаагчийн цалин хөлс, шагнал урамшуулал
1 зүйлТавдугаар бүлэг Галт зэвсэг хэрэглэх
1 зүйлЗургадугаар бүлэг Бусад зүйл
1 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж
2.1.Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Цэргийн алба хаагчийн цэргийн албаны үүрэг гүйцэтгэхтэй холбогдсон энэ хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагчийн баталсан цэргийн нийтлэг дүрмээр зохицуулна.
2.4.Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбогдох харилцааг хуулиар зохицуулна.
3 дугаар зүйл. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын зарчим
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.