Jury

Наймдугаар бүлэг арбитрын үндсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх

Арбитрын тухай хууль 48 дугаар зүйл. Үндсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-01-26
Мөрдөж эхэлсэн
2017-02-27
Эх сурвалжаас татсан
2026-10-17

48.1.Аль улсад гаргаснаас үл хамааран арбитрын үндсэн шийдвэрийг заавал биелүүлэх хүчинтэй гэж хүлээн зөвшөөрөх бөгөөд харьяалах шүүхэд өргөдөл гаргаснаар энэ хуулийн 48, 49 дүгээр зүйл болон Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрч, гүйцэтгэх тухай 1958 оны Нью Йоркийн конвенцид заасан журмын дагуу арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

48.2.Арбитрын үндсэн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр өргөдөл гаргаж байгаа тал уг шийдвэрийн эх хувь, эсхүл зохих ёсоор баталгаажуулсан хуулбарыг хавсарган өгнө. Арбитрын үндсэн шийдвэрийг монгол хэлээр гаргаагүй бол монгол хэлээр орчуулсан хувийг гаргаж өгөхийг тухайн талаас шаардаж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.