Jury

Дөрөвдүгээр бүлэг арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ, урьдчилсан тогтоол

Арбитрын тухай хууль 20 дугаар зүйл. Түр арга хэмжээ авах нөхцөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-01-26
Мөрдөж эхэлсэн
2017-02-27
Эх сурвалжаас татсан
2026-10-17

20.1.Энэ хуулийн 19.2.1, 19.2.2, 19.2.3-т заасан түр арга хэмжээ авах тухай хүсэлт гаргасан тал дараахь нөхцөлийг нотолно:

20.1.1.тухайн арга хэмжээг аваагүй тохиолдолд үндсэн шийдвэрийн дагуу төлүүлж болох хохирлыг хангалттай барагдуулах боломжгүй бөгөөд уг хохирлын хэмжээ нь тухайн арга хэмжээг авсны улмаас уг арга хэмжээнд холбогдох этгээдэд учирч болох хохирлоос үлэмж их байх;

20.1.2.маргааныг хүсэлт гаргагч талд ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй магадлал байгаа;

20.1.3.энэ хуулийн 19.2-т заасан түр арга хэмжээг авахуулах хүсэлт тодорхой, ойлгомжтой, хэрэгжихүйц байх.

20.2.Энэ хуулийн 20.1.2-т заасан магадлалыг тогтоох нь цаашид шийдвэр гаргах арбитрын бүрэлдэхүүний дотоод итгэл үнэмшилд нөлөөлөхгүй.

20.3.Гагцхүү арбитрын бүрэлдэхүүн шаардлагатай гэж үзсэн бол энэ хуулийн 19.2.4-т заасан арга хэмжээ авахуулах тухай хүсэлтэд энэ хуулийн 20.1.1, 20.1.2-т заасан нөхцөл нэгэн адил хамаарна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.