Jury

Тавдугаар бүлэг арбитрын ажиллагаа явуулах

Арбитрын тухай хууль 36 дугаар зүйл. Биечлэн оролцох арбитрын хуралдаан ба нотлох баримтад үндэслэн явуулах арбитрын ажиллагаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-01-26
Мөрдөж эхэлсэн
2017-02-27
Эх сурвалжаас татсан
2026-10-17

36.1.Талуудын тохиролцоог зөрчихөөргүй бол арбитрын бүрэлдэхүүн нотлох баримтыг танилцуулах, мэтгэлцэхэд талуудыг биечлэн оролцуулж хуралдах, эсхүл арбитрын ажиллагааг цугларсан баримт бичиг, бусад баримт сэлтийг үндэслэн явуулах эсэхийг шийдвэрлэнэ.

36.2.Биечлэн оролцох хуралдаан хийхгүй байхаар талууд тохиролцсоноос бусад тохиолдолд арбитрын бүрэлдэхүүн аль нэг талын хүсэлтээр арбитрын ажиллагааны зохих шатанд биечлэн оролцох хуралдаан явуулах үүрэгтэй.

36.3.Бараа, бусад хөрөнгө, баримт бичгийг шинжлэн судлах зорилгоор хийх биечлэн оролцох хуралдаан, эсхүл арбитрын бүрэлдэхүүний уулзалтын талаархи мэдэгдлийг талуудад хангалттай хугацааны өмнө хүргүүлсэн байна.

36.4.Нэг талаас арбитрын бүрэлдэхүүнд ирүүлсэн тайлбар, баримт бичиг, бусад мэдээллийг нөгөө талд заавал хүргүүлнэ.

36.5.Арбитрын бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа үндэслэл болгож болох шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтыг талуудад мөн адил хүргүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.