Jury

Зургадугаар бүлэг арбитрын үндсэн шийдвэр гаргах, арбитрын ажиллагаа дуусгавар болох

Арбитрын тухай хууль 45 дугаар зүйл. Арбитрын ажиллагаа дуусгавар болох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2017-01-26
Мөрдөж эхэлсэн
2017-02-27
Эх сурвалжаас татсан
2026-10-17

45.1.Арбитрын үндсэн шийдвэр, эсхүл энэ хуулийн 45.2-т заасан тогтоол гарснаар арбитрын ажиллагаа дуусгавар болно.

45.2.Арбитрын бүрэлдэхүүн дараахь тохиолдолд арбитрын ажиллагааг дуусгавар болгох тухай тогтоол гаргана:

45.2.1.нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан. Ийнхүү татгалзсаныг хариуцагч зөвшөөрөөгүй бөгөөд арбитрын бүрэлдэхүүн маргааныг эцэслэн шийдвэрлүүлэх хариуцагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрсөн бол энэ заалт хамаарахгүй;

45.2.2.талууд арбитрын ажиллагааг дуусгавар болгохоор тохиролцсон;

45.2.3.арбитрын бүрэлдэхүүн дээр дурдсанаас бусад шалтгаанаар маргаан шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй, эсхүл шаардлагагүй болсон гэж үзсэн.

45.3.Арбитрын ажиллагаа дуусгавар болсноор тухайн арбитрын бүрэлдэхүүний энэ хуулийн 46 дугаар зүйл, 47.4-т зааснаас бусад бүрэн эрх дуусгавар болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.