Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Олон улсын гэрээний тухай хууль

Олон улсын гэрээний тухай хууль нь 2016-12-01-нд батлагдсан, 37 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 4 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-05-16.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-01
Мөрдөж эхэлсэн
2017-01-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-11-19
Албан ёсны нэр
ОЛОН УЛСЫН ГЭРЭЭНИЙ ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

37 зүйл

Хоёрдугаар бүлэг Олон улсын гэрээ байгуулах санал, гэрээний төслийг хэлэлцүүлэх

2 зүйл
  1. 9 дүгээр зүйлХоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах санал
  2. 10 дугаар зүйлОлон талт олон улсын гэрээнд нэгдэн орох санал

Тавдугаар бүлэг Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг тайлагнах

2 зүйл
  1. 24 дүгээр зүйлОлон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелэлтэд хяналт тавих
  2. 25 дугаар зүйлОлон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийн тайлан

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хоёр болон олон талт олон улсын гэрээ байгуулах, соёрхон батлах, батлах, хүчин төгөлдөр олон талт олон улсын гэрээнд нэгдэн орох, тайлбар хийх, гэрээг биелүүлэх, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, гэрээний үйлчлэлийг дуусгавар болгох, нийтлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хууль тогтоомж

2.1.Олон улсын гэрээний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хууль тогтоомжийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

Үргэлжлүүлэн унших: 3 дугаар зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.