Jury

Зургадугаар бүлэг. Олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, үйлчлэлийг дуусгавар болгох, гэрээг цуцлах, гэрээнээс гарах, гэрээний үйлчлэлийг түр зогсоох

Олон улсын гэрээний тухай хууль 26 дугаар зүйл. Олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-01
Мөрдөж эхэлсэн
2017-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

26.1.Хоёр талт болон олон талт олон улсын гэрээнд тухайн гэрээний зохицуулалт болон гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр нэмэлт, өөрчлөлт оруулна.

26.2.Олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах баримт бичгийн төрөл, нэрийг тухайн олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэрээний зохицуулалт болон гэрээний нөгөө тал, эсхүл бусад талтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тодорхойлно.

26.3.Соёрхон баталсан олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг Улсын Их Хурал, баталсан олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийг Засгийн газар гаргана.

26.4.Энэ зүйлийн 26.3-т заасан шаардлага Улсын Их Хурал соёрхон баталсан олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан, эсхүл нэмэлт олон улсын гэрээ нь энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан заавал соёрхон батлах олон улсын гэрээний төрөлд хамаарахгүй, үндсэн олон улсын гэрээний гол нөхцөлийг хөндөөгүй техникийн шинжтэй бол Засгийн газар тухайн олон улсын гэрээг баталж болно.

26.5.Энэ зүйлийн 26.4-т заасан олон улсын гэрээнд оруулсан нэмэлт, өөрчлөлт, эсхүл нэмэлт олон улсын гэрээ нь үндсэн олон улсын гэрээний гол нөхцөлийг хөндөөгүй техникийн шинжтэй эсэхийг гадаад харилцааны болон хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран тогтооно.

26.6.Энэ хуулийн 9-20 дугаар зүйлд заасан зохицуулалт нь олон улсын гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад үйлчилнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Протоколын нэмэлт, өөрчлөлт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Олон улсын хөрөнгө оруулалтын банкны талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.