Jury

Дөрөвдүгээр бүлэг. Олон улсын гэрээг соёрхон батлах, батлах

Олон улсын гэрээний тухай хууль 23 дугаар зүйл. Олон улсын гэрээг бүртгүүлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-01
Мөрдөж эхэлсэн
2017-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

23.1.Улсын Их Хурал, Засгийн газар олон улсын гэрээг соёрхон батлах, батлахдаа тухайн олон улсын гэрээг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Нарийн бичгийн дарга нарын газар болон олон улсын бусад байгууллагад бүртгүүлэхээр шийдвэрлэсэн, тухайн олон улсын гэрээгээр бүртгүүлэх шаардлага тогтоосон, эсхүл олон улсын гэрээний нөгөө талтай харилцан тохиролцсон бол гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага холбогдох журмын дагуу бүртгүүлнэ.

23.2.Олон улсын гэрээг бүртгүүлэх саналыг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай тохиролцсоны үндсэн дээр тухайн олон улсын гэрээг соёрхон батлах, батлах саналтай хамт хэлэлцүүлнэ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.