Jury

Тавдугаар бүлэг. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелэлтэд хяналт тавих, хэрэгжилтийг тайлагнах

Олон улсын гэрээний тухай хууль 24 дүгээр зүйл. Олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, биелэлтэд хяналт тавих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-01
Мөрдөж эхэлсэн
2017-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

24.1.Олон улсын гэрээ Монгол Улсын хувьд хүчин төгөлдөр болсон хугацааг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олон нийтэд албан ёсны цахим хуудсаараа мэдээлэх үүрэгтэй.

24.2.Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, тухайн олон улсын гэрээгээр салбар хоорондын харилцааг зохицуулсан бол холбогдох байгууллагатай хамтран биелүүлнэ.

24.3.Монгол Улсын олон улсын гэрээний үүргийн биелэлтэд гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавьж, гэрээний үүргийн биелэлтийг хангуулах талаар зөвлөмж, чиглэл өгч, шаардлагатай бол энэ тухай санал боловсруулж Улсын Их Хурал, эсхүл Засгийн газарт танилцуулна.

24.4.Засгийн газар Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийн биелэлтэд хяналт тавьж, хэрэгжилтийг зохион байгуулж, энэ хуулийн 8.1.1-д заасан олон улсын гэрээний хэрэгжилтийн талаар Улсын Их Хуралд хоёр жил тутам танилцуулна.
/Энэ хэсгийг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

24.5.Монгол Улсын олон улсын гэрээгээр хүлээсэн үүргийг гэрээний нөгөө тал, эсхүл бусад тал хэрхэн биелүүлж байгаа, монголын талын эрхийг хэрхэн хангаж байгаад тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавина.

24.6.Олон улсын гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа бол олон улсын гэрээний үүргээ биелүүлэх шаардлагыг олон улсын гэрээний нөгөө тал, эсхүл бусад талд тавих, шаардлагатай бол тухайн олон улсын гэрээний үйлчлэлийг дуусгавар болгох, цуцлах, гарах, эсхүл үйлчлэлийг түр зогсоох саналыг Улсын Их Хурал, эсхүл Засгийн газраар хэлэлцүүлнэ.

24.7.Монгол Улсын олон улсын гэрээний дагуу төлөх татвар, хандив, тэдгээртэй адилтгах санхүүгийн үүргийг биелүүлэх зардлыг тухайн олон улсын гэрээгээр зохицуулах асуудлыг эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төсөвт суулган, тухай бүр заагдсан хугацаанд төлнө.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Төлөвлөгөө батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 23Хураах
  1. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Зорилт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Ерөнхий төлөвлөгөө батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  9. Арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  10. Зорилт шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  11. Ерөнхий төлөвлөгөө батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  12. Ерөнхий төлөвлөгөө батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  13. Ерөнхий төлөвлөгөө батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  14. Ерөнхий төлөвлөгөө батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  15. Үндэсний стратеги төлөвлөгөө батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  16. Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  17. Олон улсын байгууллага, гэрээ, конвенцын итгэмжит санд төлөх татвар, хандивын тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.