Jury

Нэгдүгээр бүлэг нийтлэг үндэслэл

Олон улсын гэрээний тухай хууль 6 дугаар зүйл. Олон улсын гэрээ байгуулах түвшин, эрх бүхий этгээд

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-12-01
Мөрдөж эхэлсэн
2017-01-01
Эх сурвалжаас татсан
2026-11-19

6.1.Монгол Улсын олон улсын гэрээг Монгол Улсын нэрийн өмнөөс улс хоорондын болон Засгийн газрын нэрийн өмнөөс Засгийн газар хоорондын түвшинд байгуулна.

6.2.Монгол Улсын Ерөнхийлөгч болон Засгийн газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Монгол Улсын нэрийн өмнөөс улс хоорондын олон улсын гэрээ байгуулах эрхтэй.

6.3.Монгол Улсын Засгийн газар өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газар хоорондын олон улсын гэрээ байгуулах эрхтэй.

6.4.Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлаар энэ хуульд заасны дагуу Засгийн газраас олон улсын гэрээ байгуулах эрх авсны үндсэн дээр Засгийн газрын нэрийн өмнөөс Засгийн газар хоорондын олон улсын гэрээ байгуулж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Хэлэлцээр батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.