Jury

Дөрөвдүгээр бүлэг. Эрүүгийн хариуцлага хүлээх этгээд

Эрүүгийн хууль (2002-01-03) 24 дүгээр зүйл. Онц аюултай гэмт хэрэгтэн

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-03
Мөрдөж эхэлсэн
2002-09-01
Эх сурвалжаас татсан
2026-11-14

Энэ хуулийн шинэчилсэн найруулгыг 2015-12-03-нд баталсан: Эрүүгийн хууль (2015-12-03). Legalinfo.mn энэ хувилбарыг хүчингүй болсон гэж бүртгээгүй. Аль хувилбар хамаарахыг үйл явдлын огноо, шилжилтийн заалтаар шалгана уу.

24.1.Дараахь этгээдийг шүүх онц аюултай гэмт хэрэгтэнд тооцно:

24.1.1.урьд нь хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар хоёр удаа шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд;

/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.1.2.урьд нь хүнд буюу онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа буюу эдэлсний дараа дахин онц хүнд гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн этгээд;

/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.1.3.урьд нь хорих ял шийтгүүлж байгаагүй боловч онц хүнд гэмт хэрэг давтан санаатай үйлдэж хорих ял шийтгүүлсэн этгээд;

/Энэ заалтад 2008 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.1.4.гэмт хэрэг санаатай үйлдэж хорих ялаар шийтгүүлсэн, энэ хуулийн 36.5-д заасан гэмт бүлэглэлийн гишүүн.

/Энэ заалтад 2008 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар нэмэлт оруулсан/

24.2.Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцоход насанд хүрээгүй байхдаа үйлдсэн гэмт хэрэг болон энэ хуульд заасан үндэслэлээр ялгүй болсон, ялгүйд тооцогдсон гэмт хэрэг хамаарахгүй.

24.3.Онц аюултай гэмт хэрэгтэн гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдал болгон заасан энэ хуулийн тусгай ангийн хэм хэмжээг уг этгээд тухайн хэргийг үйлдэхээс өмнө хуульд заасан үндэслэлээр онц аюултай гэмт хэрэгтнээр тооцогдсон тохиолдолд хэрэглэнэ.

24.4.Шүүх тухайн этгээдийг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцох болсон үндэслэлээ шийтгэх тогтоолд заана.

24.5.Онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсон шүүхийн шийдвэр нь уг этгээд сүүлчийн гэмт хэрэгтээ ялгүй болсон, ялгүйд тооцогдсон үед хүчингүй болно.

Шүүхийн практик

2026-11-01-ний байдлаар shuukh.mn-ийн нийтэлсэн шийдвэрийн жагсаалтад энэ зүйлийг 3 шийдвэрт тэмдэглэсэн: анхан шат 3.

Бүгд
3
Анхан шат
3
Давж заалдах шат
0
Хяналтын шат
0

Сүүлийн шийдвэрүүд

  1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх2017-05-17Эрүүгийн хэрэг, анхан шат2017/ШЦТ/181
  2. Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2017-04-01Эрүүгийн хэрэг, анхан шат2017/ШЦТ/49
  3. Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/2017-02-25Эрүүгийн хэрэг, анхан шат2017/ШЦТ/26

Shuukh.mn-ийн жагсаалтын тэмдэглэгээ нь шийдвэрт энэ заалтыг хэрэглэсэн гэдгийг баталгаажуулахгүй; шийдвэрийг shuukh.mn дээрээс уншина уу. Мэдээлэл 2016 оны дунд үеэс эхэлдэг бөгөөд бүх шийдвэрийг хамраагүй.

Шүүхийн практикийг Jury AI-аас асуух

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1987 оны 10-р сарын 30-ны өдрийн 146-р зарлигийн зарим заалтыг шүүхийн практикт хэрэгжүүлэх тухай

    Заалт4

  2. Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийг шүүхийн практикт хэрэглэх тухай

    Заалт5.10

  3. Эрүүгийн хуулийн 24 дүгээр бүлгийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.