20.1.Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
20.2.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
/Энэ хэсгийг 2014 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар нэмсэн/