1.1.Энэ хуулийн зорилт нь аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах, өрсөлдөөнийг зохицуулах байгууллагын эрх зүйн үндсийг тодорхойлж, тэдгээртэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Өрсөлдөөний тухай хууль
Өрсөлдөөний тухай хууль нь 2010-06-10-нд батлагдсан, 28 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 11 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-02.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2010-06-10
- Мөрдөж эхэлсэн
- 2010-06-10
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- ӨРСӨЛДӨӨНИЙ ТУХАЙ
Агуулга
28 зүйл(Шинэчилсэн найруулга). Нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
5 зүйлХоёрдугаар бүлэг Өрсөлдөөний зохицуулалт
8 зүйл- 6 дугаар зүйлЗүй ёсны монополь байдалтай аж ахуй эрхлэгчийн үйл ажиллагааг зохицуулах
- 7 дугаар зүйлДавамгай байдлаа хууль бусаар ашиглах
- 8 дугаар зүйлДавамгай байдалтай хуулийн этгээд нэгдэх, нийлэх замаар өөрчлөн байгуулагдах, бусад компанийн хувьцааг худалдан авах
- 9 дүгээр зүйлӨрсөлдөгч хуулийн этгээдийн удирдлагын албан тушаалд ажиллахыг хориглох
- 10 дугаар зүйлДавамгай байдалтай хуулийн этгээдийг хуваах, тусгаарлах
- 11 дүгээр зүйлӨрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн гэрээ, хэлцэл (картель) байгуулахыг хориглох
- 12 дугаар зүйлӨрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа
- 13 дугаар зүйлТөрийн захиргааны байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллагаас өрсөлдөөнийг хязгаарлахыг хориглох
Гуравдугаар бүлэг Монополын эсрэг газрын эрх зүйн байдал
8 зүйл- 14 дүгээр зүйлМонополын эсрэг газар
- 15 дугаар зүйлМонополын эсрэг газрын бүрэн эрх
- 16 дугаар зүйлМонополын эсрэг газрын хуралдаан
- 17 дугаар зүйлМонополын эсрэг газрын дарга, гишүүнийг томилох
- 18 дугаар зүйлМонополын эсрэг газрын дарга, гишүүний бүрэн эрхийн хугацаа
- 19 дүгээр зүйлМонополын эсрэг газрын даргын бүрэн эрх
- 20 дугаар зүйлУлсын байцаагчийн эрх, үүрэг
- 21 дүгээр зүйлМонополын эсрэг газрын дарга, гишүүн, албан хаагчийн баталгаа
Дөрөвдүгээр бүлэг Хянан шалгах
4 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Өрсөлдөөний тухай хууль тогтоомж
2.1.Өрсөлдөөний тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
2.3.Өрсөлдөөний тухай хуулийг Иргэний хуулийн 3.3-т заасны дагуу өрсөлдөөний харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хууль гэж үзнэ.
3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ
3.1.Энэ хуулийн үйлчлэлд аж ахуй эрхлэгч, төрийн, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага хамаарна.
3.2.Аж ахуй эрхлэгч Монгол Улсын хилийн гадна энэ хуулиар хориглосон үйл ажиллагааг явуулж, тэр нь Монгол Улсын зах зээлд нөлөөлсөн нь баримтаар тогтоогдвол энэ хууль нэгэн адил үйлчилнэ.
3.3.Оюуны өмчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд хийсэн үйл ажиллагаа, үүссэн нөхцөл байдлыг өрсөлдөөнийг хязгаарласанд тооцохгүй.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.