Jury

Дөрөвдүгээр бүлэг. Хянан шалгах

Өрсөлдөөний тухай хууль 23 дугаар зүйл. Хяналт шалгалт явуулах хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-06-10
Мөрдөж эхэлсэн
2010-06-10
Эх сурвалжаас татсан
2026-10-12

23.1.Улсын байцаагч хянан шалгах ажиллагааг 60 хоногийн дотор явуулна.

/Энэ хэсэгт 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

23.2.Энэ хуулийн 23.1-д заасан хугацаанд зөрчлийг хянан шалгах ажиллагааг дуусгах боломжгүй бол уг хугацааг Монополын эсрэг газрын дарга 30 хүртэл хоногоор сунгаж болно.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.3.Захиргааны хариуцлагын тухай хуульд заасан зөрчлийг хянан шалгах ажиллагааны хугацаа энэ хуульд хамаарахгүй.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/

23.4.Улсын байцаагч хяналт шалгалтын ажлын дүнг уг ажиллагааг гүйцэтгэж дууссанаас хойш ажлын таван өдрийн дотор Монополын эсрэг газрын даргад танилцуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

23.5.Хууль тогтоомж зөрчсөн нь зөрчлийн шинжтэй бол Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалган тогтоож, хуульд заасан шийтгэл оногдуулна.

/Энэ хэсгийг 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.