Jury

Гуравдугаар бүлэг. Монополын эсрэг газрын эрх зүйн байдал

Өрсөлдөөний тухай хууль 19 дүгээр зүйл. Монополын эсрэг газрын даргын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-06-10
Мөрдөж эхэлсэн
2010-06-10
Эх сурвалжаас татсан
2026-10-12

/Энэ зүйлийн гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.Монополын эсрэг газрын дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

19.1.1.байгууллагыг дотоод, гадаад харилцаанд төлөөлөх;

19.1.2.Улсын Их Хурлын нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд шаардлагатай тохиолдолд, Засгийн газрын хуралдаанд тогтмол оролцож тус байгууллагын байр суурийг илэрхийлэх;

19.1.3.энэ хуулийн 16.1-д заасан хуралдаанаар хэлэлцэх асуудлыг тодорхойлж, хуралдааныг товлох, даргалах;

19.1.4.гишүүний ажил үүргийг хуваарилж, гүйцэтгэлд нь хяналт тавих;

19.1.5.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

19.2.Монополын эсрэг газрын даргын түр эзгүйд үүргийг нь түүний томилсон гишүүн гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.