Jury

Тавдугаар бүлэг. Бусад зүйл

Өрсөлдөөний тухай хууль 26 дугаар зүйл. Аж ахуй эрхлэгч, байгууллага, албан тушаалтны эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-06-10
Мөрдөж эхэлсэн
2010-06-10
Эх сурвалжаас татсан
2026-10-12

26.1.Аж ахуй эрхлэгч, байгууллага, албан тушаалтан дараахь эрх, үүрэгтэй:

26.1.1.Монополын эсрэг газар, улсын байцаагчийн гаргасан хууль ёсны шийдвэрийг тогтоосон хугацаанд заавал биелүүлэх;
/Энэ заалтад 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.1.2.өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлийн байдлыг судлах болон хяналт шалгалтын ажилд шаардлагатай мэдээ, мэдээлэл, баримт материалыг тогтоосон хугацаанд үнэ төлбөргүйгээр, үл маргах журмаар, нэн даруй үнэн зөв гаргаж өгөх;

26.1.3.улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор Монополын эсрэг газарт гомдол гаргах.
/Энэ заалтад 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

26.2.Монополын эсрэг газрын шийдвэрийг хууль бус гэж үзсэн этгээд холбогдох шийдвэрийг хүлээн авснаас, эсхүл шийдвэрийг мэдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болно.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.