Jury

Гуравдугаар бүлэг. Монополын эсрэг газрын эрх зүйн байдал

Өрсөлдөөний тухай хууль 14 дүгээр зүйл. Монополын эсрэг газар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2010-06-10
Мөрдөж эхэлсэн
2010-06-10
Эх сурвалжаас татсан
2026-10-12

/Энэ гарчигт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.1.Монополын эсрэг газар нь өрсөлдөөний тухай хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, өрсөлдөөний бодлогыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх, аж ахуй эрхлэгч, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн захиргааны байгууллага мөн.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.2.Монополын эсрэг газрын дүрмийг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.3.Монополын эсрэг газар энэ хуульд заасан үндсэн чиг үүргээ аливаа этгээдээс хараат бусаар, бие даан хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.4.Монополын эсрэг газарт улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч, орон нутагт улсын байцаагч ажиллана.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.5.Монополын эсрэг газрын дарга улсын ерөнхий байцаагч байх бөгөөд тэрээр улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг томилж, чөлөөлнө.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.6.Монополын эсрэг газар нь эрхэлсэн асуудлаараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газартай тэдгээрийн ажлын албаар дамжуулан, бусад байгууллага, албан тушаалтан, иргэнтэй шууд харилцана.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.7.Монополын эсрэг газар үйл ажиллагаагаа жил бүр Засгийн газарт тайлагнана.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.8.Монополын эсрэг газрын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлж, үйл ажиллагаа явуулах эдийн засгийн баталгааг төр хангана.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.9.Монополын эсрэг газрын тухайн жилийн төсвийг өмнөх оны батлагдсан төсвийн хэмжээнээс бууруулан батлахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.10.Монополын эсрэг газар нь эрхэлсэн ажлын онцлогийг илэрхийлсэн бэлгэдэлтэй байх бөгөөд түүний тодорхойлолт, загвар, хэрэглэх журмыг Монополын эсрэг газрын дарга тогтооно.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.11.Монополын эсрэг газар нь тогтоосон журмаар үйлдсэн тамга, тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.12.Монополын эсрэг газрын байранд улс төрийн нам, эвсэл, холбоо, хөдөлгөөний болон шашны үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.13.Монополын эсрэг газрын байр төрийн хамгаалалтад байна.
/Энэ хэсэгт 2024 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. ДҮРЭМ БАТЛАХ ТУХАЙ (Шударга өрсөлдөөний газрын)Legalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Ерөнхий байцаагчийн эрх олгох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.