Jury

Гуравдугаар дэд бүлэг. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцаа

Иргэний хууль 170 дугаар зүйл. Үүрэг гүйцэтгүүлэгчийн эрхийг хамгаалах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2002-01-10
Мөрдөж эхэлсэн
2002-02-05
Эх сурвалжаас татсан
2026-11-11

170.1.Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг бодитой тогтоолгох үүрэгтэй.

170.2.Үл хөдлөх эд хөрөнгөд аюул учрах бодит нөхцөл бий болсон бол үүрэг гүйцэтгүүлэгч нь өмчлөгчид уг аюулыг зайлуулах боломжийн хугацааг тогтоон өгч болно. Уг хугацаа дуусахад өмчлөгч аюулыг зайлуулах арга хэмжээ аваагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч тухайн эд хөрөнгөөс өөрийн шаардлагыг нэн даруй хангуулах эрхтэй.

170.3.Үл хөдлөх эд хөрөнгийг даатгуулсан бол даатгалын тохиолдол бий болоход даатгагч энэ тухай үүрэг гүйцэтгүүлэгчид мэдэгдсэний дараа даатгалын нөхөн төлбөрийг даатгуулагчид олгох үүрэгтэй.

170.4.Тухайн эд хөрөнгийг сэргээн засварлахад даатгалын нөхөн төлбөрийг ашиглахгүй гэж үзэх үндэслэл байвал үүрэг гүйцэтгүүлэгч даатгалын төлбөрийг даатгуулагчид олгуулахгүй байх шаардлагатай арга хэмжээ авах эрхтэй.

170.5.Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангах талаар хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй байгаа нь тогтоогдвол үүрэг гүйцэтгүүлэгч үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэхийг шаардах эрхтэй.

170.6.Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй.

/Энэ хэсгийг 2016 оны 1 дүгээр сарын 19-ны өдрийн хуулиар нэмсэн/

/Энэ хэсгийг Үндсэн хуулийн цэцийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор хүчингүй болгосон/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 11 дүгээр тогтоолоор хүчингүй болсон Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн заалтыг агуулгаар нь дахин сэргээсэн эсэх маргааныг хяналтын журмаар хянан шийдвэрлэсэн тухай (тогтоол)

    ЗаалтЭх бичвэр21

  2. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль

    Заалт22.225.1

  3. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.2 дахь хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    Заалт3

  4. Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    Заалт4

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.