Jury

Дөрөвдүгээр бүлэг. Сангийн засаглал

Ирээдүйн өв сангийн тухай хууль 17 дугаар зүйл. Сантай холбоотой санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын гүйцэтгэх чиг үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-05
Мөрдөж эхэлсэн
2017-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Сангийн удирдлагатай холбоотой дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ:

17.1.1.мандатын төслийг боловсруулах;

17.1.2.Ерөнхий сайдыг чиг үүргээ гүйцэтгэхэд нь мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх;
/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.3.Ерөнхий сайд, зөвлөх баг, хяналтын зөвлөл, Корпораци хоорондын үйл ажиллагааны уялдааг хангах;
/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.4.зөвлөх багийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах;

17.1.5.Ерөнхий сайдын тогтоосон бусад чиг үүрэг.
/Энэ заалтад 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.