Jury

Есдүгээр бүлэг. Шүүх хуралдааныг товлон зарлах, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогч, хуралдааны нийтлэг журам

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 87 дугаар зүйл. Шийдвэрийг зөвлөлдөх тасалгаанд гаргах, санал хураах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

87.1.Захиргааны хэргийн шүүх Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 16.1.6, 22.6-д заасны дагуу шийдвэрээ зөвлөлдөх тасалгаанд гаргана.
/Энэ хэсгийг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

87.2.Зөвлөлдөх тасалгаанд хэргийг шийдвэрлэх талаар шүүгчийн гаргасан санал нууц байна.

87.3.Шүүх бүрэлдэхүүн асуудал бүрийг олонхийн саналаар шийдвэрлэнэ.

87.4.Хуралдаан даргалагч бүрэлдэхүүнд орсон бусад шүүгчийн дараа саналаа гаргана.

87.5.Зөвлөлдөх тасалгаанд шүүгч саналаа өгөхөөс татгалзах эрхгүй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.