Jury

Есдүгээр бүлэг. Шүүх хуралдааныг товлон зарлах, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны оролцогч, хуралдааны нийтлэг журам

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 86 дугаар зүйл. Татгалзан гаргасны үр дагавар

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

86.1.Шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг хангасан бол хэргийг өөр шүүгч, шүүх бүрэлдэхүүн хянан шийдвэрлэнэ.

86.2.Тухайн шүүхийн бүх шүүгчийг татгалзан гаргасан, эсхүл бүх шүүгч уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хуульд заасан үндэслэлээр дахин оролцох боломжгүй болсон тохиолдолд хэргийг анхан шатны өөр захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шилжүүлнэ.

/Энэ хэсэгт 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

86.3.Энэ хуулийн 86.2-т заасны дагуу хэрэг шилжиж ирсэн тохиолдолд тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон хуваарийн дагуу тухайн шүүхийн шүүгч хүлээн авч хянан шийдвэрлэнэ.

86.4.Иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах хүсэлтийг хангасан тохиолдолд өөр оролцогчийг оролцуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 84, 85, 86 дугаар зүйлийн зарим хэсэг, заалтыг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр1112

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.