Jury

Тавдугаар бүлэг. Шүүхийн зардал, улсын тэмдэгтийн хураамж

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 45 дугаар зүйл. Нөхөн төлүүлэх шүүхийн зардлын хэмжээг тодорхойлох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

45.1.Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно:

45.1.1.шинжээч, орчуулагч, хэлмэрч, гэрчид олгох тээвэр, байр, хоолны зардлыг улсын төсвөөс санхүүждэг байгууллагад мөрдөгдөж байгаа албан томилолтын зардлын хэмжээгээр;

45.1.2.шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр;

45.1.3.мэдүүлэг өгөхөөр шүүхэд дуудагдсан хугацаанд гэрч цалин, хөдөлмөрийн хөлсөөр хохирсон бол энэ хугацааны цалин, хөдөлмөрийн хөлсний дунджаар;

45.1.4.бусад зардлыг гүйцэтгэлийн баримтад заасан хэмжээгээр.

45.2.Шүүхийн зардлыг улсын төсөвт тушаана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.