Jury

Гуравдугаар бүлэг. Хэргийн оролцогчийн эрх зүйн байдал

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 19 дүгээр зүйл. Хэргийн оролцогчийн эрх зүйн чадамж

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

19.1.Шүүхэд захиргааны эрх зүйн хэм хэмжээгээр заагдсан эрхээ өөрөө хэрэгжүүлж, үүргээ биелүүлэх, хариуцлага хүлээх болон төлөөлөгчөөрөө гүйцэтгүүлэх чадварыг эрх зүйн бүрэн чадамжтай этгээд эдэлнэ.

19.2.Эрх зүйн зарим болон бүрэн бус чадамжтай, эсхүл сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, согтууруулах ундаа байнга хэрэглэдгийн улмаас эрх зүйн чадамж нь хязгаарлагдсан хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч төлөөлөн хамгаална.

19.3.16-18 хүртэлх насны хүн өөрөө хүсвэл түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийн зөвшөөрлөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох эрхтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Нийтийн сонсголын тухай хууль

    Заалт14.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.