Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Нийтийн сонсголын тухай хууль

Нийтийн сонсголын тухай хууль нь 2015-07-08-нд батлагдсан, 28 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 7 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-05-16.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-07-08
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Баталсан газар
Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-22
Албан ёсны нэр
НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ

Агуулга

28 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахад оршино.

2 дугаар зүйл. Нийтийн сонсголын тухай хууль тогтоомж

2.1.Нийтийн сонсголын тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Үндсэн болон тусгай зарчим

/Энэ зүйлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.1.Нийтийн сонсголыг зохион байгуулахад ардчилсан ёс, хууль дээдлэх, баримт, мэдээлэлд үндэслэсэн байх, талуудын оролцоог тэгш хангах, иргэний мэдэх эрх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг хангах, үр нөлөөтэй байх үндсэн зарчмыг удирдлага болгоно.
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.2.Нэр дэвшигчийн сонсгол зохион байгуулахад дараах тусгай зарчмыг баримтална:
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.2.1.нэр дэвшигчдэд тэнцвэртэй хандах;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.2.2.нэр дэвшигч, оролцогчдод хүндэтгэлтэй хандах;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.2.3.ил тод, нээлттэй байх.
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.3.Энэ хуулийн 3.2-т заасан тусгай зарчмыг доор дурдсан агуулгаар ойлгоно:
/Энэ хэсгийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.3.1.“нэр дэвшигчдэд тэнцвэртэй хандах” гэж нэр дэвшигчийн албан тушаалын болон бусад байдлаас үл хамааран асуултад хариулах, санал хэлэх боломжийг бүх нэр дэвшигчид тэгш олгох бөгөөд аль нэг нэр дэвшигчид давуу байдал олгохгүй байхыг;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.3.2.“нэр дэвшигч, оролцогчдод хүндэтгэлтэй хандах” гэж албан тушаалын болон бусад байдлаас үл хамааран нэр дэвшигч, оролцогчоос асуулт асуух, үг хэлэхдээ хүндэтгэлтэй хандахыг;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.3.3.“ил тод, нээлттэй байх” гэж нэр дэвшигчийн сонсголд оролцох хүсэлт гаргасан бол хуулийн үндэслэлгүйгээр татгалзахгүй байх, сонсголыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шууд, бүрэн дамжуулах, сонсголын тэмдэглэл ил тод байх, оролцогчид тэмдэглэлтэй танилцаж өөрийн саналыг хянах боломжтой байхыг.
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.