Jury

Гуравдугаар бүлэг. Хэргийн оролцогчийн эрх зүйн байдал

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 20 дугаар зүйл. Нэхэмжлэгчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

20.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ:

20.1.1.нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх;

20.1.2.хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн шаардлага, тайлбар, нотлох баримт, хэргийн материалтай танилцах, тэмдэглэл, хуулбар хийх, тэдгээрт тайлбар өгөх, шүүх хуралдаанд оролцох;

20.1.3.нотлох баримт гаргаж өгөх, гэрчээс мэдүүлэг авахуулах, шинжээч томилуулах, бусад нотлох баримт цуглуулах, нотлох баримтаас хасуулах, шүүх хуралдааныг хуульд заасан үндэслэлээр хойшлуулах тухай хүсэлт гаргах;

20.1.4.шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шинжээч, орчуулагч, хэлмэрчийг хуульд заасан үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргах;

20.1.5.шүүх хуралдааны бусад оролцогчид асуулт тавих;

20.1.6.шүүхийн шийдвэрт гомдол гаргах;
/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

20.1.7.хуульд заасан бусад эрх.

20.2.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь үүрэг хүлээнэ:

20.2.1.шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх;

20.2.2.хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шүүх хуралдааны дэгийг сахих;

20.2.3.шүүхийн тавьсан шаардлагыг биелүүлэх;

20.2.4.шүүхэд хэргийн талаар үнэн зөв тайлбар гаргах;

20.2.5.шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаанд гардан авах;

20.2.6.хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлэх.

20.3.Нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн нэхэмжлэл гаргасан этгээд нь хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэлээсээ бүрэн болон хэсэгчлэн татгалзахыг хориглоно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт

    ЗаалтЭх бичвэр

  3. Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар захирамж Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.