Jury

Гуравдугаар бүлэг. Хэргийн оролцогчийн эрх зүйн байдал

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль 29 дүгээр зүйл. Төлөөлөн оролцож болохгүй байдал, төлөөлөл дуусгавар болох үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2016-02-04
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-13

29.1.Дараахь этгээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөр оролцохыг хориглоно:

29.1.1.насанд хүрээгүй, эрх зүйн зарим болон бүрэн бус чадамжтай, чадамжгүй хүн;

29.1.2.гуравдагч этгээд, гэрчээр оролцсон этгээд;

29.1.3.эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувиар, эсхүл ажиллаж байгаа байгууллагаа төлөөлөн тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаагаас бусад тохиолдолд шүүгч, прокурор, мөрдөгч.

/Энэ заалтад 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

29.2.Төлөөлөл дараахь үндэслэлээр дуусгавар болно:

29.2.1.төлөөлөгч бүрэн эрхээсээ татгалзсан;

29.2.2.төлөөлүүлэгч өөрийн олгосон итгэмжлэлийг хүчингүй болгосон;

29.2.3.хууль, эсхүл гэрээнд өөрөөр заагаагүй бол төлөөлүүлэгч нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон;

29.2.4.хуулийн этгээд татан буугдсан;

29.2.5.итгэмжлэлийн хугацаа дууссан.

29.3.Төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, төлөөлөгч итгэмжлэлээс татгалзах эрхтэй. Энэ тохиолдолд шүүхэд даруй мэдэгдэх үүрэгтэй бөгөөд мэдэгдээгүйгээс гарах үр дагаврыг төлөөлүүлэгч хариуцна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.