Jury

Гуравдугаар бүлэг. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа

Захиргааны ерөнхий хууль 27 дугаар зүйл. Сонсох ажиллагааг явуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

27.1.Захиргааны шийдвэр гаргах захиргааны байгууллага эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлно.

27.2.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ:

27.2.1.хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулах;
/Энэ заалтад 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

27.2.2.хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх.

27.3.Сонсох ажиллагааны талаарх мэдэгдэлд дараах мэдээллийг тусгана:

27.3.1.сонсох ажиллагааг явуулах журам, ажиллагаа явуулах он, сар, өдөр, цаг, байрлал, дарааллын талаарх мэдээлэл;

27.3.2.захиргааны шийдвэр гаргах эрх олгогдсон хууль, захиргааны хэм хэмжээний актын зүйл, заалт;

27.3.3.захиргааны шийдвэр гаргах тухайн асуудлын талаарх мэдээлэл, үндэслэл.

27.4.Сонсох ажиллагааг дараах арга хэлбэрээр явуулна:

27.4.1.сонсгол зохион байгуулах;

27.4.2.саналыг бичгээр авах;

27.4.3.биечлэн уулзах;

27.4.4.утсаар санал авах;

27.4.5.цахим хэлбэрээр санал авах;

27.4.6.төлөөлөгчөөр дамжуулан санал авах;

27.4.7.бусад.

27.5.Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна.

27.6.Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.

27.7.Сонсох ажиллагааны үед гарсан саналыг захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд заавал тусгах үүрэг хүлээхгүй боловч тусгаагүй шалтгааныг тайлбарлах үүрэгтэй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Хөрөнгө оруулалтын тухай хууль

    Заалт6.11

  3. Замын-үүд сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  4. Мандах сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  5. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

Бүгдийг харах · 33Хураах
  1. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Сумын энгийн хог хаягдлын төлбөрийн хэмжээг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Сумын энгийн хог хаягдлын төлбөрийн хэмжээг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  6. Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  7. Малын тоо толгойд ногдох татварын хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  8. Булган аймгийн хутаг-өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын "Хог хаягдлын үйлчилгээний хураамж шинэчлэн тогтоох тухай" тогтоол

    ЗаалтЭх бичвэр

  9. Авто зам, авто зогсоол ашигласны төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай /Дорноговь аймгийн ЗД-ын 2018 оны АLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  10. Хөвсгөл сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  11. Хатанбулаг сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  12. Иххэт сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  13. Эрдэнэ сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  14. Даланжаргалан сумын иргэдийн төлөөлөгчдийнLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  15. Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  16. Малын тоо толгойн албан татварынхэмжээ тогтоож батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  17. Төлбөрийн хэмжээ тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  18. Малын тоо толгойн албан татварын хэмжээг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  19. Хог хаягдлын төлбөрийн хэмжээ шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  20. Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  21. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  22. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  23. Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  24. Малын тоо толгойн албан татварын хэмжээг шинэчлэн батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  25. Малын тоо толгойн албан татварын хэмжээг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  26. Малын тоо толгойн албан татварын хувь хэмжээнд өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  27. ТогтоолLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.