Jury

Гуравдугаар бүлэг. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа

Захиргааны ерөнхий хууль 21 дүгээр зүйл. Захиргааны байгууллагад хүрэлцэн очих

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

21.1.Хуульд заасан тохиолдолд оролцогч захиргааны байгууллагад өөрийн биеэр ирэх бөгөөд бусад тохиолдолд төлөөлөгчөө томилон ирүүлж болно.

21.2.Оролцогч биечлэн ирэх шаардлагатай тохиолдолд мэдэгдэх хуудаст хүрэлцэн очих газар, өдөр, цаг, зорилго болон ирээгүй тохиолдолд гарах эрх зүйн үр дагаврын талаар тодорхой тусгана.

21.3.Оролцогч захиргааны байгууллагад өөрийн биеэр ирсэн талаарх тодорхойлолтыг түүний хүсэлтээр захиргааны байгууллага гаргаж өгөх үүрэгтэй.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.