Jury

Гуравдугаар бүлэг. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа

Захиргааны ерөнхий хууль 11 дүгээр зүйл. Захиргааны үйл ажиллагааны хэлбэр

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-07-01
Эх сурвалжаас татсан
2026-11-17

11.1.Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:

11.1.1.захиргааны акт;

11.1.2.захиргааны гэрээ;

11.1.3.захиргааны хэм хэмжээний акт.

11.2.Захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг хуульд өөрөөр заасан тохиолдолд захиргааны байгууллага тухайн хуульд заасны дагуу хэрэглэнэ.

11.3.Хуульд өөрөөр заагаагүй тохиолдолд захиргааны байгууллага энэ хуулийн 11.1-д заасан үйл ажиллагааны хэлбэрээс сонгон хэрэглэнэ.

11.4.Хуульд өөрөөр заагаагүй, энэ хуулийн 11.1-д заасан хэлбэрээс сонгож хэрэглэх боломжгүй тохиолдолд захиргааны байгууллага захиргааны үйл ажиллагааны өөр бусад хэлбэрийг өөрөө тогтооно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль

    Заалт3.1.2

  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11 дэх заалт, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    Заалт2

  4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.