Jury

Гуравдугаар бүлэг. Нягтлан бодох бүртгэл хөтлөлт

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 8 дугаар зүйл. Санхүүгийн тайлан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

8.1.Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна:

8.1.1.санхүүгийн байдлын тайлан;

8.1.2.орлогын дэлгэрэнгүй тайлан;

8.1.3.өмчийн өөрчлөлтийн тайлан;

8.1.4.мөнгөн гүйлгээний тайлан;

8.1.5.санхүүгийн тайлангийн тодруулга.

8.2.Энэ хуулийн 4.4-т заасан байгууллага нь Төсвийн тухай хуулийн 26.3-т нийцүүлэн нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.

8.3.Нэг буюу түүнээс дээш охин компанитай аж ахуйн нэгж, байгууллага энэ хуулийн 3.1.11-д заасан нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана. Охин компани нь охин компанитай, тэдгээр нь охин компанитай гэх мэтээр үргэлжилсэн холбоо хамааралтай байгаа тохиолдолд хамгийн дээд шатны толгой компани нь нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана. Дээд шатны толгой компани нь гадаад улсад бүртгэлтэй бол Монгол Улсад бүртгэлтэй охин компаниудын дотроос дээд шатны толгой компани нь завсрын нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргана.

8.4.Аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага болон ерөнхий нягтлан бодогч санхүүгийн тайланд гарын үсэг зурж, тамга /тэмдэг/ дарж баталгаажуулах бөгөөд гүйцэтгэх удирдлага санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна. Санхүүгийн тайланг цахим хэлбэрээр гаргах тохиолдолд цахим гарын үсэг хэрэглэж баталгаажуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Улс төрийн намын тухай хууль

    Заалт3.1.5

  2. Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль

    Заалт46.2

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.