Jury

Гуравдугаар бүлэг. Нягтлан бодох бүртгэл хөтлөлт

Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль 16 дугаар зүйл. Санхүүгийн нэмэлт мэдээлэл, тодруулга шаардах эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2015-06-19
Мөрдөж эхэлсэн
2016-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

16.1.Доор дурдсан болон хуулиар эрх олгосон бусад этгээд санхүүгийн тайлангийн үзүүлэлтийн талаар нэмэлт тайлбар, тодруулга шаардах эрхтэй:

16.1.1.харилцагч санхүүгийн байгууллага;

16.1.2.банк, санхүүгийн зах зээлийг хянах, зохицуулах эрх бүхий төрийн болон төрийн бус байгууллага.

16.2.Аж ахуйн нэгж, байгууллагын ерөнхий нягтлан бодогч нь энэ хуулийн 16.1-д заасан этгээдийн шаардсан тайлбар, тодруулгыг цаг хугацаанд нь үнэн зөв, бүрэн гаргаж өгнө.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.