Jury

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль (2021-01-29) 6 дугаар зүйл. Монголбанк энэ хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй банкинд энэ зүйлд заасан арга хэмжээг авахдаа тухайн зөрчил, дутагдал, үүссэн нөхцөл байдал, шаардлагад тохирсон арга хэмжээг авах зарчмыг баримтална.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-01-29
Мөрдөж эхэлсэн
2021-01-29
Эх сурвалжаас татсан
2026-10-09

6.1.Монголбанк энэ хуульд заасан шаардлагыг хангаагүй банкинд дараах арга хэмжээг авна:

6.1.1.Банкны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан урьдчилан сэргийлэх арга хэмжээг;

6.1.2.Банкны тухай хуулийн 49 дүгээр зүйлд заасан нөхцөлт удирдлагын арга хэмжээг;

6.1.3.энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан хугацаанд Банкны тухай хуулийн 36.1-д заасан шаардлагыг хангаагүй хэсэгт хамаарах хувьцаа, хувьцаанд хамаарах хэсгийг өөрийн хөрөнгөөс хасаж тооцох;

6.1.4.хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээ.

6.2.Монголбанк энэ хуулийн 5 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй банкны хувьцаа эзэмшигчид дараах арга хэмжээг авна:

6.2.1.нөлөө бүхий хувьцаа эзэмшигчийн хувьцаа эзэмшигчдийн хурлын саналын эрхийг түдгэлзүүлэх;

6.2.2.хязгаарлалт хангаагүй хэсэгт хамаарах хувьцаа, хувьцаанд хамаарах хэсэгт ногдол ашиг олгохгүй;

6.2.3.хязгаарлалт хангаагүй хэсэгт хамаарах хувьцаа, хувьцаанд хамаарах хэсгийг албадан худалдахыг шаардах;

6.2.4.компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх эрхийг түдгэлзүүлэх;

6.2.5.Компанийн тухай хуульд заасан хувьцаа эзэмшигчийн бусад эрхийг түдгэлзүүлэх;

6.2.6.хууль тогтоомжид заасан бусад арга хэмжээ.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.