Jury

Хоёрдугаар бүлэг. Даатгалын тохиолдол, нөхөн төлбөр

Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 9 дүгээр зүйл. Даатгалын хураамж

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-06-13
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Засгийн газраас тогтоосон босго үзүүлэлттэй уялдуулан хураамжийг доор дурдсан этгээд дараах байдлаар хариуцна:

9.1.1.хоёрдугаар босго үзүүлэлт хүртэлх эрсдэлийн дунд түвшин дэх даатгалын хураамжийг даатгуулагч;

9.1.2.хоёрдугаар босго үзүүлэлтээс давсан эрсдэлийн дээд түвшин дэх давхар даатгалын хураамжийг энэ хуулийн 18.1-д заасан давхар даатгалын компани.
/Энэ заалтад 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

9.2.Энэ хуулийн 9.1-д заасан хураамжтай холбогдох журмыг даатгагчдын саналыг үндэслэн Санхүүгийн зохицуулах хороо болон төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран батална.

9.3.Энэ хуулийн 9.1.1-д заасан даатгалын хураамжийн хэмжээг энэ хуулийн 9.2-т заасан журмын дагуу даатгагчид хамтран тогтооно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Малын индексжүүлсэн даатгалын хураамжийн хэмжээг тооцох журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. "Малын индексжүүлсэн даатгалын хураамжийн хэмжээг тооцох журам"-ыг шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.