Jury

Гуравдугаар бүлэг. Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа

Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 17 дугаар зүйл. Засгийн газрын эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-06-13
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Засгийн газар давхар даатгалын компанийн үүсгэн байгуулагч байна.

17.2.Засгийн газар давхар даатгалын компанийг үүсгэн байгуулахад төрөөс оруулах хувь нийлүүлсэн хөрөнгө болон Алдагдлаас хамгаалах санг бүрдүүлнэ.

17.3.Засгийн газар энэ хуулийн 9.1.2-т заасан хураамжийг жил бүрийн улсын төсөвт тусгаж, давхар даатгалын компаниар дамжуулан олон улсын давхар даатгалд даатгуулна.
/Энэ хэсгийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

17.4.Засгийн газар энэ хуулийн 6.2-т заасны дагуу статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас зохион байгуулах хагас жилийн мал тооллогын зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж батлуулна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Хөдөө аж ахуйн давхар даатгалын хуулийн этгээдийг үүсгэн байгуулах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.