Jury

Хоёрдугаар бүлэг. Даатгалын тохиолдол, нөхөн төлбөр

Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 6 дугаар зүйл. Сумын малын хорогдлыг тогтоох, мэдээлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-06-13
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага тухайн оны хагас жилийн мал тооллогын дүнг үндэслэн сумын малын хорогдлын тоог гаргана.

6.2.Энэ хуулийн 6.1-д заасан тооллогыг тухайн жилийн 6 дугаар сарын эхний хагаст багтаан түүвэр судалгааны аргаар зохион байгуулна.

6.3.Статистикийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.1-д заасны дагуу тогтоосон малын хорогдлын тоог өнгөрсөн жилийн эцэст тоологдсон малын тоонд харьцуулан сумын малын хорогдлын хувийг малын төрөл тус бүрээр гаргаж, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлнэ.

6.4.Бүх шатны Засаг дарга Статистикийн тухай хуульд заасан статистикийн мэдээллийн талаарх бүрэн эрхээс гадна энэ хуулийн 6.3-т заасан мэдээллийг даатгуулагчид шуурхай хүргэх арга хэмжээг авна.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.