Jury

Хоёрдугаар бүлэг. Даатгалын тохиолдол, нөхөн төлбөр

Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 7 дугаар зүйл. Босго үзүүлэлтийг тогтоох

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-06-13
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Даатгалын тохиолдлыг тодорхойлох, эрсдэлийг хуваарилах зорилгоор босго үзүүлэлтийг дараах байдлаар Засгийн газар сум бүрээр тогтооно:

7.1.1.даатгуулагчийн эрсдэл хүлээх буюу нэгдүгээр босго үзүүлэлт;

7.1.2.даатгагчийн эрсдэл хүлээх буюу хоёрдугаар босго үзүүлэлт.

7.2.Нэгдүгээр босго үзүүлэлт таван хувь, хоёрдугаар босго үзүүлэлт 30 хувь байна.
/Энэ хэсэгт 2025 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

7.3.Засгийн газар доор дурдсан нөхцөлийг харгалзан гурван жил тутам босго үзүүлэлтийг шинэчлэн тогтооно:

7.3.1.тухайн сумын малын хорогдол;

7.3.2.даатгуулагчийн тоо;

7.3.3.хураамжийн орлогын хэмжээ;

7.3.4.нөхөн төлбөр олголт.

7.4.Засгийн газар босго үзүүлэлтийг шинэчлэн тогтоохдоо нэгдүгээр босго үзүүлэлтийг нэг хувиар, хоёрдугаар босго үзүүлэлтийг тав хүртэл хувиар нэмэгдүүлж, эсхүл бууруулж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

  2. Даатгалын босго үзүүлэлт шинэчлэн тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Босго үзүүлэлтийг тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Даатгалын босго үзүүлэлт тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Даатгалын босго үзүүлэлт шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  6. Даатгалын босго үзүүлэлт шинэчлэн тогтоох тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.