Jury

Гуравдугаар бүлэг. Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа

Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль 13 дугаар зүйл. Малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаа эрхлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-06-13
Эх сурвалжаас татсан
2026-10-22

13.1.Даатгалын компани /цаашид "даатгагч" гэх/ дараах шаардлагыг хангасан тохиолдолд малын индексжүүлсэн даатгалын үйл ажиллагаанд оролцоно:

13.1.1.Санхүүгийн зохицуулах хорооноос олгосон даатгалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлд малын индексжүүлсэн даатгалын төрлийг зөвшөөрсөн байх;

13.1.2.энэ хуулийн 18.1-д заасан компанитай давхар даатгалын гэрээ байгуулсан байх.

13.2.Энэ хуулийн 13.1.2-т заасны дагуу давхар даатгалын гэрээ байгуулаагүй даатгагч нь малчин, мал бүхий иргэн, хуулийн этгээдтэй даатгалын гэрээ байгуулахыг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.