Jury

Аравдугаар бүлэг. Соёлын өвийг сурталчлах

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 54 дүгээр зүйл. Соёлын өвийн загвараар бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-05-15
Мөрдөж эхэлсэн
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

54.1.Энэ хуулийн 53.2-т заасан зөвшөөрөл авсан этгээдтэй мерчандайзийн гэрээг зөвхөн төрийн болон орон нутгийн музей, соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон соёлын бусад байгууллага байгуулна.
/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.2.Төрийн болон орон нутгийн музей болон соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон соёлын бусад байгууллага нь бүтээгдэхүүний борлуулагч байж болно.
/Энэ заалтад 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

54.3.Төрийн болон орон нутгийн музей болон бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, борлуулагч нь мерчандайзийн гэрээ байгуулна. Гэрээний загварыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
/Энэ хэсэгт 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.