Jury

Аравдугаар бүлэг. Соёлын өвийг сурталчлах

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 53 дугаар зүйл. Соёлын биет өвийг хувилан олшруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-05-15
Мөрдөж эхэлсэн
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүйлийн гарчигт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

53.1.Нийтийн өмчийн соёлын биет өвийг 1:1 болон бусад масштабаар хувилан олшруулах зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

53.2.Хувийн өмчийн түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг 1:1 масштабаар хувилан олшруулах асуудлыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй зөвшилцөнө.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

53.3.Соёлын өвийг хувилах болон бүтээгдэхүүний загварт оруулж, зах зээлд нийлүүлэх эрх авсан байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

/Энэ хэсэгт 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

53.4.Нийтийн өмчийн соёлын биет өвийг эзэмшигч энэ хуулийн 53.1-д заасан зөвшөөрлийг нэг удаа ашиглана.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

53.5.Соёлын биет өвийг 1:1 масштабаар хувилан олшруулсан эхийг давтан олшруулахгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.