Jury

Аравдугаар бүлэг. Соёлын өвийг сурталчлах

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 51 дүгээр зүйл. Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-05-15
Мөрдөж эхэлсэн
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

51.1.Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх зөвшөөрлийг соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

51.2.Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх журмыг Засгийн газар батална.
/Энэ хэсэгт 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

51.3.Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг зөөж тээвэрлэх зөвшөөрлийг тухайн дурсгалт зүйлийг эзэмшигч хуулийн этгээдэд олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.4.Түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг зөөж тээвэрлэх зөвшөөрлийг аймаг, нийслэлийн Засаг даргатай зөвшилцөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн 11.1-д заасан хуулийн этгээдэд олгоно.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.5.Соёлын биет өвийг зөөж тээвэрлэх зөвшөөрлийг хувь хүн болон энэ хуулийн 51.3, 51.4-т зааснаас бусад хуулийн этгээдэд олгохгүй.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

51.6.Энэ хуулийн 51.1-д заасан зөвшөөрөл эзэмшигч соёлын биет өвийн аюулгүй байдлыг бүрэн хангаж, зөөж тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулах үүрэгтэй.
/Энэ хэсгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам шинэчлэн батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.