Jury

Аравдугаар бүлэг. Соёлын өвийг сурталчлах

Соёлын өвийг хамгаалах тухай хууль 49 дүгээр зүйл. Соёлын өвийн боловсрол

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-05-15
Мөрдөж эхэлсэн
2014-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

49.1.Соёлын өвийн талаарх мэдлэг олгох, түүнийг хамгаалах, сурталчлах арга хэмжээг гэр бүлийн соёл, хүмүүжлийн уламжлалаар дамжуулан хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

49.2.Соёлын өвийн боловсрол эзэмшүүлэх ажлыг дараах байдлаар зохион байгуулна:

49.2.1.соёлын өв, түүнийг хамгаалах мэдлэгийг сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын сургуулийн боловсролын сургалтын стандартад тусгах;
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон./

49.2.2.коллеж, их, дээд сургууль болон мэргэжлийн сургалтын байгууллагын суралцагчид соёлын өвийг хамгаалах, ашиглах талаар шинжлэх ухааны үндэслэлтэй боловсрол эзэмшүүлэх;

49.2.3.олон нийтэд хэвлэл, мэдээллийн хэрэгслээр соёлын өвийг хамгаалах, өв уламжлал, ёс заншил, хууль тогтоомжийг сурталчлан таниулах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.