Jury

Наймдугаар бүлэг. Мэдээлэл, төлбөрийн хуваарилалт, нөхөн төлбөр

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 38 дугаар зүйл. Ашигт малтмалтай холбоотой мэдээлэл, бүртгэлтэй танилцах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-01-09
Эх сурвалжаас татсан
2026-10-22

38.1.Сонирхсон этгээд зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлтэй ажлын цагаар зориулалтын байранд танилцах эрхтэй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

38.2.Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан хайгуулын тайлан, уурхайн ашиглалтын мэдээ, техник, эдийн засгийн үндэслэлийг түүний хүсэлтээр зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд нууцад хамааруулах бөгөөд мэдээ, тайланг хүлээлгэн өгөхдөө нууц хадгалах талаар гэрээ байгуулж болно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

38.3.Энэ хуулийн 38.2-т заасны дагуу нууцад хамааруулсан мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур задруулах, нийтлэх буюу нийтэд мэдээлэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.