Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль

Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль нь 2021-12-17-нд батлагдсан, 32 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-15
Албан ёсны нэр
ХҮНИЙ ХУВИЙН МЭДЭЭЛЭЛ ХАМГААЛАХ ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

32 зүйл

Хоёрдугаар бүлэг Мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах

10 зүйл
  1. 6 дугаар зүйлТөрийн байгууллага мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
  2. 7 дугаар зүйлХүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
  3. 8 дугаар зүйлМэдээллийн эзнээс зөвшөөрөл авах
  4. 9 дүгээр зүйлХүний эмзэг мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
  5. 10 дугаар зүйлГенетик болон биометрик мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
  6. 11 дүгээр зүйлТүүх, эрдэм шинжилгээ, урлаг, утга зохиолын бүтээл туурвих, статистикийн мэдээлэл бэлтгэх зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
  7. 12 дугаар зүйлСэтгүүл зүйн зорилгоор мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
  8. 13 дугаар зүйлМэдээллийн эзэн нас барсны дараа мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах
  9. 14 дүгээр зүйлМэдээллийг гадаад улс дахь хүн, хуулийн этгээд болон олон улсын байгууллагад дамжуулах
  10. 15 дугаар зүйлМэдээллийг устгах

Гуравдугаар бүлэг Мэдээллийн эзний эрх, үүрэг

2 зүйл
  1. 16 дугаар зүйлМэдээллийн эзний эрх
  2. 17 дугаар зүйлМэдээллийн эзний үүрэг

Долдугаар бүлэг Дууны, дүрсний, дуу-дүрсний БИЧЛЭГИЙН СИСТЕМ

1 зүйл
  1. 27 дугаар зүйлДууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн систем

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь хүний хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомж

2.1.Хүний хувийн мэдээлэл хамгаалах хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Иргэний хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллага хүний хувийн мэдээлэл /цаашид "мэдээлэл" гэх/-ийг цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулна.

3.2.Техник хэрэгсэл, программ хангамжийн тусламжтайгаар мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцаанд энэ хууль нэгэн адил үйлчилнэ.

3.3.Энэ хууль дараах харилцаанд үйлчлэхгүй:

3.3.1.хүн өөрт нь буюу түүний гэр бүлийн гишүүнд хамааралтай мэдээллийг тухайн хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчихгүйгээр цуглуулах, боловсруулах, ашиглах, аюулгүй байдлыг хангах;

3.3.2.хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, өөрийн болон гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулах;

3.3.3.хүн өөрийн өмчилж, эзэмшиж, ашиглаж байгаа хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгийг хамгаалах, мэдээллийг хадгалах зорилгоор өөрийн биометрик мэдээллийг ашиглах;

3.3.4.мэдээллийг нийтэд ил болгохоор хуульд заасан.

3.4.Гүйцэтгэх ажлын тухай хуулиар тусгайлан зохицуулснаас бусад хувь хүний нууцтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулна.

3.5.Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, олон нийтийн газарт, эсхүл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахтай холбогдсон Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд зааснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.