Jury

Тавдугаар бүлэг. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл эзэмших эрхийг хадгалах нөхцөл

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 24 дүгээр зүйл. Зөвшөөрлийн төлбөр төлөх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2014-01-09
Эх сурвалжаас татсан
2026-10-22

/Энэ зүлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.1.Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 14.5, 19.3.2-т заасан мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан төлнө.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан /

24.2.Зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.3.Зөвшөөрлийн төлбөрийн хэмжээг тогтоохдоо уг төлбөрийг төлөх үед зөвшөөрлийн бүртгэлд бүртгэгдсэн талбайн уурхайн эдэлбэрт ногдох талбайн хэмжээг үндэслэх бөгөөд тухайн жилд төлбөрийн хэмжээг өөрчлөхгүй.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.