Jury

Хоёрдугаар бүлэг. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах салбар дахь төрийн зохицуулалт

Цөмийн энергийн тухай хууль 11² дугаар зүйл. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-16
Мөрдөж эхэлсэн
2009-08-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

11².1.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

11².1.1.цацраг идэвхт ашигт малтмал эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийг олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох;

11².1.2.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

11².2.Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 15.2.1-д заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан хайгуулын тайлан, техник, эдийн засгийн үндэслэл, энэ хуулийн 15.2.2-т заасан үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигчийн боловсруулсан уурхайн ашиглалтын мэдээ, техник, эдийн засгийн үндэслэлийг түүний хүсэлтээр тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаанд нууцад хамааруулна.

11².3.Энэ хуулийн 11².2-т заасны дагуу нууцад хамааруулсан мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур задруулах, нийтлэх буюу нийтэд мэдээлэхийг хориглоно.
/Энэ хэсэгт 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

/Энэ хэсэгт 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

/Энэ зүйлийг 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хуулиар нэмсэн/

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.