Jury

Хоёрдугаар бүлэг. Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах салбар дахь төрийн зохицуулалт

Цөмийн энергийн тухай хууль 9 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2009-07-16
Мөрдөж эхэлсэн
2009-08-15
Эх сурвалжаас татсан
2026-10-22

9.1.Цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энергийн асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар төрөөс баримтлах бодлогыг боловсруулах;

9.1.2.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдсон хууль тогтоомжийн биелэлтийг зохион байгуулах;

9.1.3.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангахтай холбогдуулан Олон улсын атомын энергийн агентлагаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;

9.1.4.цацраг идэвхт ашигт малтмал болон цөмийн энерги ашиглах, цөмийн технологи нэвтрүүлэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах талаар нийтлэг дүрэм, журам, зааврыг батлах;

9.1.5.нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх, ослын үр дагаврыг арилгах, ослын үед хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлах;

9.1.6.нийтийг хамарсан цөмийн болон цацрагийн осол гарсан тохиолдолд түүний хохирлыг бууруулах, тархалтыг хязгаарлах, үр дагаврыг арилгах арга хэмжээ авах;

9.1.7.цөмийн төхөөрөмж барих газрын байршлыг сонгох;

9.1.8.цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлшийг хүн ам, нийгэм, байгаль орчинд аюулгүй хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх.

9.1.9.энэ хуулийн 5.4, 5.5-д заасан төрийн эзэмшлийн хувь, хэмжээг өөрөөр тогтоох болон энэ хуулийн 5.5-д заасан хувилбараар орлуулах саналыг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
/Энэ заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

9.1.10.цацраг идэвхт ашигт малтмалын ордын талбайн хил заагийг тогтоох.
/Энэ заалтыг 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн хуулиар нэмсэн/

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Дүрэм батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Төлөвлөгөө батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Засгийн газрын зарим тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.